Бразилын алдарт хөлбөмбөгчин, Испанийн Барсалона багийн тоглогч асан Дани Алвисийн эхнэр Жоана Санс хуульчаараа дамжуулан салах өргөдлөө өгч буйгаа хэлжээ. Нэт хөлбөмбөгчин хүчингийн хэрэгт сэжиглэгдэн хоригдсон бөгөөд анхны мэдүүлэгтээ хохирогч бүсгүйг мэдэхгүй хэмээгээд байв. Гэвч удалгүй өгсөн мэдүүлэгтээ "харилцан тохиролцоод секс хийсэн" тухайгаа хэлжээ.
Түүний эхнэр Жоана Санс шоронд очиж уулзахыг хүссэнд Дани Алвис татгалзсан учир салахаар шийдсэн гэж эх сурвалжууд мэдээлэв.
Нөхрийгөө хоригдсоны дараа Жоана Санс өмөөрсөн байр суурьтай байсан бөгөөд "Миний хажууд ч хүүхднүүд нөхөр лүү минь сээтэн хаяж л байдаг" хэмээж байв. Улмаар нөхрийнхөө мэдүүлэг өөрчлөгдөх бүрт хохирогч эмэгтэйд итгэж эхэлсэн аж. Тэрбээр 4-12 жилийн ял сонсож магадгүй бөгөөд шоронд хөлбөмбөг тоглоход нь хоригдлууд таатай байгаа гэжээ.
Дани Алвис өдгөө 39 настай бөгөөд Италын "Unam Pumas" багт тоглож байв. Бразилын шигшээ багийн төлөө 126 тоглолтод оролцож, найман гоол оруулжээ. Мөн шигшээ багтайгаа 2020 оны Токиогийн олимпоос алтан медаль хүртсэн юм.
Л. Сайнаа