Өнгөрсөн жил Энэтхэгт зургаан настай охиныг буудан хөнөөсөн хэрэг гарсны дараа эцэг эх нь эрүүл эрхтнийг нь шаардлагатай өвчтөнүүдэд хандивлах шийдвэр гаргасан байна. Энэ тухай BBC эгентлаг нэхэн сурвалжилжээ. Энэ жил БНХАУ-ыг хүн амынхаа тоогоор гүйцэх төлөвтэй байгаа Энэтхэг улсын хувьд Дэлхийн эд эрхтний хандивын хүснэгтэд 62 дугаар байрт жагсаж байгаа нь доогуур үзүүлэлт юм.
Тодруулбал, Роли Фражапати охин Энэтхэгийн Дели дэх гэртээ таван ах, дүү нэг эгчийнхээ хамтаар амьдардаг байв. Тэрбээр өнгөрөгч дөрөвдүгээр сард гэртээ тайван гэгч нь унтаж байв. Гэвч түүний эцэг, эх хажуугийнх нь өрөөнд оройн хоол бэлдэх үеэрээ сэрдхийлгэм аймшигт хашхираан сонсжээ. Яаран түүн дээр очиход чихнээс нь цус гарсан байдалтай хэвтэж байсан аж.
Учир нь гаднаас тэнэж, орж ирсэн сум охины толгойн тус газар оносон нь энэ юм. Тэд охиныг яаралтай эмнэлэг хүргэсэн боловч "тархи нь аль хэдийн үхэжсэн" хэмээн эмч хэлжээ. Улмаар түүний эцэг эх эд эрхтэнг нь хандивлах шийдвэр гаргасан байна.
Охины аав Харнараян Пражапати "Эд эрхтэнг нь хандивлах шийдвэрийг гаргахад хүнд байсан. Бид эхлээд сайтар бодох хэрэгтэй гэдгийг л мэдэж байлаа. Юу хийх ээ мэдэхгүй, цочирдож, шөнөжин бодсоны эцэст шийдвэр гаргасан. Миний охины эрхтэн хэн нэгний амь насыг аврах боломжтой бол хандивлах нь зөв гэдгийг ойлгосон. Хэдийгээр тэр одоо байхгүй ч түүний эрхтэнг авч, амьд үлдсэн хүмүүсийн дотор амьд хэвээрээ байгаа" гэжээ.
Роллигийн хоёр бөөрийг 14 настай Дэв Упадхаяа хүүд шилжүүлэн суулгасан бөгөөд хүүгийн эцэг эх охины эрхтнийг хүлээн авсан нь "бидний хувьд гайхамшиг" гэж ВВС-д ярьжээ. Тэд бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийлгэхийг дөрвөн жил хүлээсэн байна. Роллигийн бөөр Дэвт "шинэ амьдрал өгсөн" учир тэдний амьдрах итгэл нэмэгдсэн хэмээжээ. Түүнчлэн Роллигийн элэг зургаан настай хүүд, зүрхний хавхалга нь нэг ба дөрвөн настай хүүхдүүдэд, эвэрлэг бүрхэвч нь 35, 71 настай хоёр хүнд хараа ороход тусалсан ажээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)