Гадаа агаарын хэм дулаарч, хавар ирсэн мэт л хамаг бүгдээр сэтгэл өөдрөг алхана. "Таван есд тавьсан будаа хөлдөхгүй" гэдэг ч үнэн бололтой шүү. Сар хүрэхгүй хугацааны дараа "Цагаан сар"-ын баяр болж, хаврын тэргүүн сар гарахад хавсаргаар нүдүүлж, хацраа сайртуулахыг хүсдэг нь дэлгэр зуны улиралд зорчих дэндүү сайхан зам билээ. Тэгвэл бид та бүхэнд багахан дулаарсныг хавар болсон гэж санаж яваа хүмүүст зориулсан хөгжилтэй зүйлсийг хүргэж байна.
1. Хавар гэнэт л цагаасаа эрт ирчих шиг санагдана. Хашааны ёроолоос нахиалах өвсний үнэр хайна. Энэ магад өвлөөс залхсаны шинж юм болов уу?
2. Сэтгэл нэг л уясаад ирэх юм. Шувууд жиргэж, цас хайлаад л. Өглөөгүүр гадаа яг л хаврын үл ялиг хүйтэн өдөр шиг л байна. Энэ үеэр чихэвчээ зүүгээд ажил руугаа алхах ч амьдралын нэгээхэн амт шүү.
3. Нимгэн, нойтон хувцаснууд чинь шүүгээний мухраас чамайг дуудаж байна уу. Тэдний өмсөх цаг нь удахгүй ирнэ дээ. Гэхдээ одоо лав биш, дурак аа!
4. Урин цагийн салхи үнэртлээ. Улс даяар өвөлжин идэж хуримтлуулсан жингээ хасах уралдаан болох нь тодорхой. Эс бөгөөд хувцаснууддаа багтахгүй байх вий таминь ээ. Эртнээс сануулахад тур, тур бас дахин тур.
5. Юу ч болсон "Ганган хүүхэн хавар, намар" гэдэг үгийг санаж яваарай. "Дулаан явбал мянган лан" гэдэг дээ.
6. Хавар бол жинхэнэ ханиад, томууны улирал.
7. Юундаа ч баярлах билээ дээ. Хавар угтаа ядаргаа чирж ирдэг хачин улирал бус уу?
8. Сэрэмжлүүлэг: Өдөр хайлсан цас, мөс орой нь хөлддөгийг санаарай.
9. Шалбааг туучиж, гутлаа халтартуулахыг тэгж их хүсээ юу? Монголын хавар биднийг уртын хариалтын спортоор амжилт гаргаасай гэж хүсдэг байх.
10. Эзэн Чингисийн удамт, хөх толбот, халуун цуст Монгол хүн та зүгээр л удахгүй хүйтэрнэ гэж бодоод дулаан яв. Өөр та нартай ярих юм байхгүй /JOKE/.
Л.Сайнаа