Сун Жүн Ги албан ёсны фэн сайтдаа пост бичиж саяхан үерхлээ батласан Их Британийн жүжигчин Katy Loise Saundres-тай гэрлэж буйгаа зарлалаа.
Тэрбээр "Сайн уу, Joong Ki байна. Би та бүхэнтэй амьдралынхаа хамгийн аз жаргалтай, хамгийн чухал мөчийг хуваалцах гэж байна. Намайг дэмжиж, хамтдаа цагийг гайхалтай өнгөрүүлсэн Katy Loise Saundres-тэй үлдсэн амьдралаа хамтдаа өнгөрүүлнэ гэж амлаж байна
Тэр сайхан сэтгэлтэй, хүсэл тэмүүлэлтэй нэгэн. Тэр бол миний биширдэг ухаалаг, гайхалтай хүн. Түүний ачаар би илүү сайн хүн болж байгаа.
Мэдээжийн хэрэг бид хоёул аз жаргалтай гэр бүлийг бий болгохыг хүссэн. Бид бие биендээ өгсөн амлалтаа биелүүлэх гэж хичээж, дахин нэг нандин амьдралыг угтаж авсандаа талархаж байна. Ингээд өнөөдөр бид хайр сэтгэл, итгэлцэлдээ тулгуурлан гэр бүлээ бүртгүүллээ. Бид нэг зүг рүү харж, нэг замаар алхана. Миний зүрх сэтгэлээс өөрчлөгдөөгүй дэмжлэгийг илгээсэн бүх шүтэн бишрэгчиддээ баярлалаа. Ялангуяа жүжигчний карьерынхаа туршид та бүхний хүсэл, дэмжлэгийг хүлээн авч илүү сайн жүжигчин, сайн хүн болохын тулд хүсэл эрмэлзлээр дүүрэн байж хариуцлага хүлээх болно. Бид бие биенээ биечлэн харах хүртэл та бүгд эрүүл саруул, аз жаргалтай байгаасай гэж хүсэж байна" гэжээ.
Сэтгэгдэл (1)