Дэлхийн нийтийг байлдан дугуулж буй "Wednesday" цувралын анхны буюу 1964 онд зургаан настай байхдаа Венсдэй Аддамсын дүрийг бүтээж байсан жүжигчин Лиза Лоринг 64 насандаа таалал төгсөв.
Тэрбээр өнгөрсөн бямба гарагт цусны даралт ихэссэн, зүрхний шигдээс өвчний улмаас хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн байна. Лиза уг бүтээлд хоёр жил ажилласан бөгөөд 1977 оны "Halloween with the New Addams Family", 1989 оны "Iced", 1987 оны "Blood Frenzy", 1956 оны "As the World Turns", 2014 оны "Way Down in Chinatown", 1966 оны "The Pruitts of Southampton" зэрэг бүтээлүүдэд дүр бүтээж байсан юм.
Л.Сайнаа