Их Британы Ерөнхий сайд асан Борис Жонсон Владимир Путинтай дайн эхлэхээс өмнөхөн онцгойлон, утсаар ярихдаа сүрдүүлэгт өртсөн бөгөөд Путин пуужингаар харвана хэмээсэн тухай BBC агентлагт ярьжээ.
Жонсон 2022 оны хоёрдугаар сард Путинтай уг яриаг өрнүүлсэн бөгөөд дайныг эсэргүүцсэн үгнийхээ хариуд ийн сүрдүүлгэд өртсөн гэнэ.
Тодруулбал, Украин НАТО-д элсэхгүй, хэрвээ дайн дэгдээвэл Европын орнууд ОХУ-д хориг арга хэмжээ авна гэжээ. Үүний хариуд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин ихээхэн уурсаж "Борис, би чамайг гомдоохыг хүсэхгүй байна. Гэхдээ пуужин харвахад ердөө ганцхан минут болно" гэсэн ажээ.
Л.Сайнаа