Азийн ихэнх улсад "Цагаан сар"-ын баяраа Монголчуудын адил 12 жилийн амьтдаар төлөөлүүлэн, дагаж мөрддөг уламжлалтай билээ. Тэгвэл БНХАУ тэргүүтэй орнууд цагаан сарын баяраа тэмдэглэж байгаа энэ цаг үед Вьетнам улсад 12 жилийн туулай жилийн оронд "муур" жил байдаг тул энэ жилийн цагаан сараар "усан муур" жилийг угтан шинэлжээ.
Эртнээс газар тариалан эрхэлж ирсэн бөгөөд тариалангийнх нь талбайг хулгана, хархнууд сүйтгэх тохиолдол их байдаг аж. Тэрхүү асуудалд муур хөнөөлт амьтдыг ангуучилж, тариаланчдад тусалдаг учир тус улсад чухал амьтанд тооцогддог гэнэ. Мөн тэд туулайг хулганатай ижил төстэй амьтан гэж үздэг тул 12 жилээс хассан ажээ.
Л.Сайнаа