Японы мэргэжлийн сүмогийн дэмжээнд 46 түрүүлсэн Их аварга Хакухо М.Даваажаргал өнгөрөгч бямба гарагт албан ёсоор зодог тайлж, өөрийн харьяалагддаг "Миягино" дэвжээгээ өвлөн авлаа. Уг ёслолд Япон болон Монголын төлөөллүүд хүрэлцэн очиж, түүний үсэнд хайч хүргэсэн юм.
Энэ үеэр Японы мэргэжлийн сүмо бөхийн 40 дахь Их аварга Харүмафүжи Д.Бямбадорж оролцож, Хакухо М.Даваажаргалын үсэнд хайч хүргэснийхээ дараагаар чихэнд нь үгс шивнэж, хацар дээр нь үнссэн юм. Тухайн мөчид Хакухо уйлахгүйг хичээж байсан ч тэсгэлгүй уйлсан нь олны сэтгэлийг хөдөлгөж, дүрс бичлэгт буужээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (2)