Мэргэжлийн сүмо бөхийн дээд амжилтын эзэн, 69 дэх Их аварга Хакухо М.Даваажаргалын зодог тайлах ёслол энэ сарын 28-д "Ryogoku Kokukigan" сүмо ордонд боллоо. Дээд зиндаанд 20 гаруй жил барилдахдаа 45 удаа түрүүлсэн түүнд хүндэтгэл үзүүлэхээр элэг нэгтнүүд нь арлын Япон орныг зорьжээ.
Уг ёслолд Монголын алдар цуут бөхчүүд, хошин урлагийн жүжигчид болон төрөл төрөгсөд нь очиж, дэлхийн хөгжмийн ертөнцөд цахиур хагалж яваа "The Hu" хамтлагийн тоглолт болов. Энэ үеэр зургаан ширхэг "очир" тасалбарыг борлуулсан нь монгол мөнгөөр 130 орчим сая төгрөгийн ханштай байлаа. Уг тасалбарын эзэн Хакухогийн үсэнд хайч хүргэхээс гадна "Миягино" дэвжээг өвлөн авах ёслолд оролцож, түүнтэй зоог барих эрхтэй юм.
Тэнд хүрэлцэн очсон алдартнуудаас дурдвал,
1. Монгол Улсын үндэсний бөхийн Дархан аварга, УИХ-ын гишүүн, Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайд Б.Бат-Эрдэнэ
2. Монголын үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч Б.Баттүшиг, ээж Х.Отгонтуяа болон эхнэр "МАК" ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Н.Цэлмүүний хамтаар
3. Монголын үндэсний бөхийн Дархан аварга Г.Өсөхбаяр болон аварга Ч.Санжаадамба нар
4. Хошин урлагийн "Маск" продакшны жүжигчин Х.Цасчихэр, "Фантастик" продакшны жүжигчин Б.Барслхагва
5. Монгол улс болон Буриад улсын гавьяат жүжигчин, "Чингис хаан" одонт, дуучин Г.Ариунбаатар
6. Хакухо М.Даваажаргалын ээж Ө.Тамир
7. Хошин урлагийн жүжигчин Л.Баттулга, эхнэр Н.Оюунчимэг
Л.Сайнаа
Сэтгэгдэл (7)