Цахилгаан автомашин үйлдвэрлэлийн Тесла компани өмнө жилийн олсон орлогоо тайлагналаа. Тус компанийн гүйцэтгэх захирал Элон Маск “Тесла” энэ жил 2 сая машин үйлдвэрдэх боломжтой хэмээн мэдэгдсэний дараа хувьцааны үнэ хэдхэн цагийн дотор 5 хувиар өссөн байна. “Тесла” компаниийн дөрөвдүгээр улиралын орлого 21.3 тэрбум ам долларт хүрсэн нь өмнөх улиралын мөн үеийнхээс 33 хувиар өссөн үзүүлэлт юм.
2022 оны сүүлээр “Тесла” дэлхий даяарх автомашиныхаа үнийг бууруулсан нь тус автомашиныг өндөр үнээр худалдаж авсан АНУ болон Хятадын худалдан авагчдын бухимдлыг төрүүлсэн. Гэсэн хэдий ч “Тесла”-ын захиалга түүхэнд байгаагүй хэмжээгээр өссөн.
Ингэснээр тухайн компанийн борлуулалт нь 405 мянгад хүрсэн байна. Түүнчлэн борлуулалтыг нь бзтэн жилээр нь харвал 40 хувиар өсөх төлөвтэй байгаа гэнэ. Элон Маскын Twitter-г худалдаж авахтай холбоотой асуудал гакар авч өнгөрсөн жил 66.6 хувийн уналтанд орсон.
Тэгвэл үйлдвэрлэлт болон борлуулалттай холбоотой “Тесла”-ын хувьцаа он гарснаар 36 хувиар өсөж 144.4 ам долларт хүрснээр тус компани эргэн ирэлтээ хийгээд байна.
Б.Мичидмаа
Сэтгэгдэл (2)