2004 оны Монгол төрийн баяр наадмын түрүү, "Их хурд" уралдааны айргийн гурав, "Алтан овоо"-ны тахилга наадмын аман хүзүүнд хурдалж, дуунд мөнхөрсөн "Аварга зээрд" морь 28 насандаа тэнгэрийн хүлэг болж, жигүүрээ амраалаа.
Аварга зээрд нь 2001, 2003 Сүхбаатар аймгийн Дарьганга сумын наадам түрүүлж, уясан эзэн, унасан хүүхдээ баярлуулж байв. Үүний дараа сайд асан, Монгол Улсын манлай уяач Ч.Улаан худалдаж авсан юм. Энэ цагаас “Ч.Улаан сайдын зээрд” гэгдэн, тод манлай уяач н.Сандуйжав уяа сойлгыг нь тааруулж байв.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)