Дуучин Н.Энэрэлсайхан өнгөрсөн долоо хоногт Төрийн соёрхолт дуучин Д.Болдын "B production"-тай хийсэн гэрээ болон ажлын үйл явцын тухай олон нийтэд дэлгэсэн билээ.
Тэгвэл өнөөдөр "B production"-аас уг асуудалд албан ёсны мэдэгдэл гарган "Н.Энэрэлсайханд гэрээгээр тохирсон хувиа өгдөггүй гэсэн нь худал мэдээлэл бөгөөд уран бүтээлчийг удаа дараа гэрээний үүргээ зөрчсөн. Дахиж олон нийтийн сүлжээнд буруу, ташаа мэдээлэл нийтэлбэл хууль, шүүхийн байгууллагад хандана" гэсэн байр суурь илэрхийлсэн.
Харин энэхүү мэдэгдлийн дараа дуучин Н.Энэрэлсайхан "B production"-ы мэдэгдлийг үгүйсгэж, "Мөнгө өгсөн баримт байвал би ч гэсэн хармаар байна. Надад даанч баримт алга. Хүнд мөнгө өгсөн, авсан гэж баримт байдгаас аваагүй гэдэг баримт байхгүй юмдаа" хэмээн өөрийн инстаграмд нийтэлжээ.
Б.Мичидмаа
Сэтгэгдэл (1)