"Увертюра" хамтлагийн гишүүн, дуучин Ж.Ганбаатарын хүү Г.Очир-Эрдэнэ очир цусны хорт хавдар өвчний улмаас Турк улсад удаан хугацаагаар эмчлүүлээд ирсэн ч хүүгийн өвчин хүндэрч, эмчилгээний зардал бүрдүүлэх шаардлага үүссэн тухай хэвлэлүүд мэдээлсэн. Тэгвэл "Увертюра" хамтлаг болон дуучин П.Идэржавхлан, Н.Ундрал, жүжигчин З.Алтанхуяг нар хамтран Турк улсын Истанбул хотод нэгдүгээр сарын 29-нд хандивын тоглолт хийхээр болж, хөлгийн жолоо залжээ.
Мөн тэд хандив цуглуулахаар ирэх хоёрдугаар сарын 12-нд эх орондоо "Улаанбаатар палас"-т бүх оддын нэгдсэн мэргэжлийн тоглолт хийхээр болсон байна. "Амьдрал бүтэн байхдаа жаргалтай" тоглолтыг Турк улсад ажиллаж, амьдарч байгаа монголчууд үзэж, элэг бүтэн жаргалтай амьдралтай залуу гэр бүлд бэлэглэхийг уриалж байна.
Л.Сайнаа