Сар шинийн баяр болохтой холбогдуулан "Амар байна уу" үзэсгэлэн худалдаа "Шинэ зуун айл" төвд дэлгэгджээ. Тус үзэсгэлэн худалдаанд 21 аймаг, 9 дүүргийн төлөөллүүд, үндэсний үйлдвэрлэл эрхлэгчид өөрсдийн бараа бүтээгдэхүүнээ дэлгэжээ. Үндэсний дээл, гутал болон хэвийн боов, цагаан идээ, ааруул, ээзгий, арьсан эдлэл, эсгий урлал, эмээл зэрэг бүхий л эд хэрэглэл нэг дор багтсан байгааг уншигч танд дуулгая. Ийнхүү уншигч та бүхэнд "Амар байна уу" үзэсгэлэн худалдаанаас бэлтгэсэн фото сурвалжлагыг хүргэж байна.
Гэрэл зургийг MPA.MN