Цахим орчинд хэрэглэгчдийн хамгийн өндөр хандалттай Тик Ток компани АНУ-ын хэрэглэгчдийн мэдээллийг Хятад руу дамжуулдаг гэх шалтгаанаар буруутгагдсан.
Тэгвэл голлох зах зээлээсээ шахагдаж буй "Тик Ток" Хятадын засгийн газраас хараат бус ажилладаг гэдгээ батлахын тулд АНУ дахь үйл ажиллагаандаа зохицуулалт хийнэ хэмээн мэдэгдлээ.
АНУ-ын албан тушаалтнууд Тик Ток-ын АНУ дахь үйл ажиллагааг хязгаарлах алхам хийхээр зэхэж, Конгрессийн зүгээс хориглох хууль хэлэлцэж байгаа аж. Ингэснээр Тик Ток компаны хувьд АНУ-ын хууль тогтоогчидтой хийх гэрээ хэлцэл хамгийн чухал болсон. Тус хууль тогтоогчдын үзэж буйгаар хэрэглэгчийн хувийн мэдээллийн аюулгүй байдлаас гадна хэрэглэгчдийн үзэж буй зүйлд хятадын талаас зохицуулалт хийдэг гэх мэдэгдлийг гаргасан юм. Тэгвэл энэ мэдэгдлийг "Тик Ток" эсэргүүцэн 1.5 тэрбум ам долларын өртөгтэй хяналтын хөндлөнгийн дата төвийг бий болгохоор ажиллаж байна.
"Тик Ток" компаниас хэрэглэгчдийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах АНУ-ын 100 хувийн эзэмшдэг охин компанийг бий болгоно. 2500 ажлын байр бүхий энэ компанид ажиллах боловсон хүчин АНУ-ын талаас тавьсан бүх шаардлагыг биелүүлнэ, түүнчлэн ажлын байранд Хятад иргэдийг ажиллахыг хориглох гэнэ.
Б.Мичидмаа