БНХАУ-ын хамгийн хойд хэсэгт орших Мохэ хотод ойрын жилд мэдэгдээгүй хамгийн хүйтэн агаарын температур бүртгэгдэв. "Хятадын хойд туйл" гэгддэг Мохэ нь Оросын хилийн ойролцоо орших Хэйлунцзян мужид байдаг ажээ.
Тодруулбал, өнгөрөгч ням гарагт орон нутгийн цаг уурын станцын хэмжигч өглөөний долоон цагт -53 хэмийг заажээ. Өмнө нь 1969 онд тус хотод хамгийн хүйтэн температур -52.3 хэмд хүрч байсан гэнэ. Гэсэн хэдий ч тухайн орон нутгийн дээд температур нь Хятадын үндэсний дээд амжилтаас доогуур хэвээр байна. БНХАУ-д бүртгэгдсэн хамгийн хүйтэн температур нь 2009 оны арванхоёрдугаар сард тохиосон бөгөөд ӨМӨЗО-ны Гэнхэ хотод -58 хэмд хүрч байжээ.
Мохэ хотод өвлийн улирал ойролцоогоор найман сарын турш үргэлжилдэг. Энэхүү хүйтэн уур амьсгал нь Төв Азийн бүс нутгийг дайран өнгөрч буй хүйтэн агаарын урсгалтай холбоотой гэж шинжээчид үзэж байна.
Л.Сайнаа