Өвөл гэдэг нэршил "өвөлж" авахын утгад нийцэх болов уу. Цас будрахад инээн баясах нь бидний дунд олон ч, маргааш нь жавар салхитай цуг исгэрэхэд нусаа татаж, жиндсээр гудамж туулах дэндүү хүйтэн амьдрал. Эдгээр өдрүүдэд Сибирийн хүйтэн жавар манай орныг дайран өнгөрч, маргаашаас л нэг ард нь гарах сурагтай байна. Тэгвэл бид та бүхэндээ Улаанбаатарын жаварт алгадуулж, нусаа хацартаа нааж яваа хүмүүсийн тухай 10 хөгжилтэй зүйлийг хүргэж байна.
1. Хамаг дулаан хувцсаа хамж өмсөөд гэрээс гарсан ч осгож үхэхчих гээд байх юм.
2. Арай хийж хасах 30 хэмд чүйтэй айтай тэсэж байхад маргааш бүүр хасах 41 хэм хүрнэ гэж цаг уурын станцууд мэдээлэх үед:
3. Шөнөжин халуурчихаад өглөө ажлаасаа чөлөө авъя гэх үед ээж чинь "хэн тэгээд талхны мөнгө олох юм" гэж хэлээд албан хүчээр ажилд чинь явуулах гэж ороолтоор чинь баглах байх цаг дор:
4. Гөлөөтэй замаар тэнтэр, тунтар хөндлөн гарах гэсээр байтал суух байсан автобус чинь хөдлөөд явчих үед, Зогсоорой!!!
5. Зуухан метр газар таван удаа савж унасныхаа дараа, За за, ерөөсөө гулгая.
6. Өвлийн тухай хамгийн муухай дурсамж!
7. Хотын дарга Д.Сумьяабазар ажлаа хийхгүй байх үед:
8. 40, 50 хүрсэн хөл сайтай эгч нар
9. Хүйтнээс болж халуураад, халуундаа дэмийрч эхэлсэн ч халуухан харагдах гэж хичээж буй чи:
10. Савж унахын даваан дээр дэргэд байж таарсан, намайг газар шүргүүлэн барьж авсан ахад баярлалаа.
Л.Сайнаа