Тагнуулын Ерөнхий газраас "Болор цом"-ын эзэн, яруу найрагч Ц.Хуланг тагнуул хийсэн хэргээр, Монголын Эрүүгийн хуулийн 19.4 заасны дагуу цагдан хорьсон билээ. Тэгвэл уг үйл явдалтай холбогдуулан Ц.Хулантай нэгэн үеийн төлөөлөл, яруу найрагч Б.Галсансүх өөрийн фейсбүүк хуудаснаа сэтгэгдлээ хуваалцжээ.
Тэрбээр "Ц.Хулан бид хоёр ерээд оны гэгдэх яруу найргийн нэг үеийнхэн болж өдгөө хүртэл нэг хотноо амьдарч байна. Маш олон удаа сайдаж муудаж явсныг хэлэх юун. Гэхдээ уруул дордойвч элэг дордойхгүй гэгчээр мөнөөх яруу найргийн буулган дор гар бариад л уулздаг даа. Сүүлийн үед муу нэртэй ял тулгаж муухай газар хорих болсонд үнэхээрийн их санаа зовж байна. Монгол улсын ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГА энэ хүнийг яагаад хорьж байгаа учрыг яаралтай тайлбарлахгүй бол элдэв таамаг гаарч нэр хүнд чинь шалаар нэг боллоо. Гэмгүй бол үтэр түргэн тавьж явуул. Жич: МОНГОЛЫН ЗОХИОЛЧДЫН ЭВЛЭЛ гэх байгууллага журмын нөхөр, Модернист зохиолч, сэтгүүлч Ч.Мөнхбаярыг минь муу нэртэй ял оноож муухай газар хорьж байхад ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГАД албан тоот бичгийг явуулах нь байтугай ган хийж дуугараагүй шүү. Гишүүддээ ялгавартай ханддаг ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА байж болохгүй. Үүнийг эрс эсэргүүцэн шүүмжилж байна" хэмээжээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (2)