Өнгөрсөн бямба гарагийн орой 22:20 цагийн орчимд АНУ-ын Калифорниа мужийн Баруун Гарвэй өргөн чөлөөнд байрлах "Star Dance Studio"-д цагаан сарын баяр тэмдэглэж байсан Ази иргэд рүү нэгэн этгээд гал нээж, 10 хүний аминд хүрч, 10 хүнийг шархдуулсан эмгэнэлт явдал гарчээ. Уг этгээд нь 72 настай Ху Кан Тран болохыг цагдаа нар тогтоосон бөгөөд тэрбээр нэгэн худалдааны төвийн авто зогсоол дээр өөрийнхөө амийг хөнөөсөн байна.
Буудалцаан болсноос 20 минутын дараа Тран ойролцоох Альхамбра дүүргийн "Lai Lai Ballroom & Studio" руу орсон гэж албаны хүмүүс мэдэгдэв. Цагдаа нарын мэдээснээр уг этгээд тийшээ зугтаж орсон хоёр хүнийг хөнөөх зорилготой байжээ. Гэвч тэндхийн оршин суугчид түүний гал зэвсгийг хураан авснаар гэмт хэрэгтэн зугтсан байна.
Түүнчлэн албаны хүмүүс уг үйл явдал нь АНУ дахь Ази хүмүүсийг ялгаварлан гадуурхах үзэлтэй холбоотой хэмээн үзэж буй аж. Хэргийн газар олон тооны иргэд цуглан Хятад хоол, шорлог идэж, үзэсгэлэн худалдаа явагдаж байжээ.
Л.Сайнаа