Дэлхий нийтээр тархсан цар тахлын улмаас сүүлийн гурван жил хилээ хаасан хятад улс хөл хориогоо цуцалснаар цагаан сарын баярыг нижгэр тэмдэглэн өнгөрөөж байна. Үзэсгэлэнт болгогч хэмээх туулай жилийн шинийн нэгэн өнөөдөр нэгдүгээр сарын 22 өдөр таарчээ. Хятадын хаврын баяртай холбоотойгоор бүх нийтийн амралт долоо хоног үргэлжилж ахин хоёр өдөр ажилчдаа амраах гэнэ. Өөрөөр хэлбэл энэ жил хятадын цагаан сараар 21-ээс 29-ий өдөр хүртэл амрахаар болжээ.
Ийнхүү уншигч та бүхэнд хятадын цагаан сарын талаар сонирхолтой мэдээллийг хүргэж байна.
-Цагаан сараар аз авчирдаг баярын ширээ-
Загас, Банш, Бүтэн тахиа, Еэвэн, Гахайн шарсан мах, Будааны бялуу, Сам хорхой, Мандарин, Олон төрлийн үр будаа зэргээр баярын ширээгээ засдаг.
-Хятадын үндэсний баяр яаж үүссэн бэ?-
Хятадад хаврын баярыг НТӨ 14-р зууны үеэс тэмдэглэж эхэлсэн гэж үздэг. Жил бүрийн эхээр Ниан (Жил) хэмээх мангас тосгоныхон руу дайрдаг тухай түүх өгүүлдэг. Ниан чанга дуу чимээ, улаан өнгө, тод гэрэл, дэнлүүнээс айдаг байв. Ингэснээр хүмүүс эдгээрийг ашиглан хөөж явуулсан гэж үздэг байна. Ийнхүү хятадын цагаан сарын зрнхилох гоёлууд улаан өнгөтэй, мөн дуу чимээ ихтэй болж өндөрлөдөг гэнэ.
-Улаан дугтуйны ёсон-
Улаан дугтуйнд хийсэн мөнгийн ахмадууд гэрэлсэн хосууд, гэрлээгүй залуучууд, хүүхдүүдэд ахмадууд нь бэлэглэдэг. Хятадад оршуулгын ёслолд сондгой тоотой мөнгө өгдөг учраас цагаан сараар 8 эсвэл 6 тоотой мөнгө ихэвчлэн өгдөг. Ахмадууд улаан дугтуй өгөхдөө ерөөлийн үг айлддаг бол авсан хүн долоо хоног дэрэн доороо хийж унтвал тэр жилдээ азтай, эд мөнгөөр бялхахыг бэлгэддэг байна.
-Өгөхийг цээрэлдэг бэлэг-
Ажил явдалд хамаарах бэлэгнүүд (нусны алчуур, хар цагаан өнгөтэй бэлэг)
Хананы болон бугуйн цаг (цаг хугацаа дуусч байгааг илэрхийлдэг)
Хайч, хутга ( ямар нэг зүйлийг таслах, салгах утга илэрхийлдэг)
Гутал ( орхиж явах, зугтах утга илэрхийлдэг)
Толь
-Үндэсний хувцас-
Хятадууд улаан өнгийн өнгө голлосон шинэ хувцасыг баярын өдрүүдээр өмсдөг. Учир нь улаан өнгө муу муухай , хорон санаа, ад чөтгөрийг хөөн зайлуулдаг гэж үздэг бол шинэ он ирж байгаатай холбоглуулан шинэ хувцас өмсөх нь ирэх жилдээ эрүүл саруул байхыг бэлгэддэг байна.
-Баярын чухал бэлгэ тэмдэгүүд-
Улаан дэнлүү
Луу болон арслангийн бүжиг
Салют буудуулах ёслол
Бусад чимэглэл
Б.Мичидмаа
Сэтгэгдэл (1)