Жил бүр ELECTRONIC SPORTS LEAGUE-ээс зохион явуулдаг электрон спортын дэлхийн хамгийн том байгууллагын GSGO -ын хамгийн том лигт Монголын “IHC Esport” баг шалгарлаа.
Тэдний багийн хувьд Ази тивийн шалгаруулалтад “Lynn Vision Gaming” багийг 2-1 харьцаатай хожсоноор лигийн шилдэг ESL лигийн 17 дахь улиралд шалгарч э-спортын түүхэн хуудсыг бичиж чадлаа.
“IHC Esport” багийн гишүүд kabal (Б.Бат-Энх), Bar4k (Б.Баатархүү), Blitz (Б.Гарьдмагнай) Techno4k(М.Содбаяр), ANNIHILATION (Н.Түвшинтөгс) нар ирэх сард Мальта хотыг зорино.
Энэхүү лигт нийт дэлхийн шилдэг 24 баг шалгарсан ба тус лигийн тоглолтууд ирэх хоёрдугаар сарын 22-оос гуравдугаар 26-ны өдрүүдэд болж өндөрлөнө.
Б.Мичидмаа
Сэтгэгдэл (1)