Бидний сайн мэдэх “The Voice of Mongolia” шоунаас төрөн гарсан Н.Энэрэлсайхан өөрийн цахим орчиндоо харьяалагддаг агентлаг болох дуучин Д.Болдын “B Production”-ы цалингын тухай дэлгэлээ.
Тэрбээр “Би 2 жилийн өмнөөс B Production гэрээ байгуулан ажиллаж байсан. B Production-ы гэрээ тоглолт, халтуур хийлээ гэж бодход B Production 90 хувийг, артистууд 10 хувийг авдаг.
Би хоёр сая төгрөгөөр дуулвал 200 мянган төгрөгний цалин өгдөг. Өнгөрсөн шинэ жилээр өдөр болгон алгасахгүй дуулсан ч ямар ч цалин өгөөгүй. Би цалингаа нэхээгүй B Production-аас гарна гэдгээ хэлсэн. Гэтэл тоглолтын, клипний хувцаснуудыг авчирж өгөхийг шаардсан” гэв.
Мөн B Production хамтран ажиллалаг томоохон байгууллагуудын сурталчилгааг артистуудаар хийлгэн 10 хувийн цалин амалсан ч нэг ч удаа өгч байгаагүй гэдгийг ярилаа. Цахим орчинд олон нийт түүнийг дэмжиж дуучин Д.Болдыг артистуудын хөдөлмөрийг мөлждөг хэмээн буруутгаад байна.
Б.Мичидмаа
Сэтгэгдэл (18)