Энэ сарын 17-нд буюу орон нутгийн цагаар мягмар гарагийн шөнө Төвөдийн зүүн өмнөд хэсэгт орших Нинчи хотын ойролцоох туннелийн гарц руу цасан нуранги буусны улмаас хамгийн багадаа найман хүн амиа алдсан байна. Байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас олон машин онхолдож, зам цасанд дарагдсан гэж аврах ажилд нэгдсэн нутгийн оршин суугчид хэвлэлд мэдээлжээ.
Одоогоор найман иргэний цогцсыг нурангиас гаргасан ч хэдэн хүн уг осолд өртөж, сураггүй алга болсныг тогтоох боломжгүй байгаа гэнэ. Эрэн хайх, аврах ажиллагаанд олон зуун аврагч, сайн дурынхан 30 гаруй томоохон техникийн тусламжтайгаар ажиллаж байна. Энэ мэтчилэн цасны нуранги тухай бүс нутагт байнга тохиолддог. Уг үйл явдал Хятадын баруун хэсэгт орших Төвөдийн алслагдмал Мэдог хошуу болон Майнлин мужийн Пай хотыг холбосон хурдны замд болжээ.
Өнгөрсөн аравдугаар сард Энэтхэгийн хойд хэсэгт орших Драупади ка Данда ууланд авирч байсан багийнхан цасан нурангид өртөж, 26 хүн амиа алдсан билээ.
Л.Сайнаа