МЗЭ-ээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг оны шилдэг өгүүллэг тодруулах “Утгын чимэг-2022” наадам өнөөдөр "Монголын хүүхэлдэйн театр"-т 19 цагаас зохион байгуулагах гэж байна. Эхний шатанд уран бүтээлчид 82 өгүүллэг ирүүлснээс МЗЭ-ийн Удирдах Зөвлөлөөс томилогдсон шүүгчдийн бүрэлдэхүүн уншиж шүүгээд, дараах 10 өгүүллэгийг шалгаруулсан билээ.
Тус наадмын энэ жилийн шилдэг 10 өгүүллэг МЗЭ-ийн фейсбүүк хуудсанд цувралаар тавигдсан бөгөөд залуу уран бүтээлчид тэдгээр өгүүллэгүүдийн ихэнхэд "маш муу" үнэлгээ тавьсан билээ. Тэдгээрт,
- Н.Баасанжав “АЛТАН ЗУУЗАЙ”
- С.Баттулга “ТЭНГЭР ҮР”
- Э.Ганболд “АЛГЫН ЧИНЭЭХЭН ГАЗАР”
- Х.Эрдэнэцэцэг “ГЭРЭЛТЭГЧ ХУЛС МОД”
- До.Цэнджав “ЦАГААН НОХОЙ”
- Ц.Цоожчулуунцэцэг “ХИШИГ”
- А.Ивээл “БУЙД СУМЫН НААДАМ”
- Л.Дайриймаа “ГАР ХӨРӨӨ”
- Н.Мөнхсайхан “ДАРДАС”
- Б.Цогнэмэх “АЙ СҮНЖИДМАА МИНЬ ЭЭ ХӨ”
Л.Сайнаа