Макаогийн мөрийтэй тоглоомын эзэн Алвин Чау зохион байгуулалттай гэмт хэрэг, хууль бус тоглоом зэрэг 100 гаруй хэргээр 18 жилийн хорих ял авчээ.
Өдгөө 48 настай түүнийг 823.7 тэрбум хонконг долларын "85.7 тэрбум фунт стерлинг, 105 тэрбум доллар"-ын хууль бус бооцоо тавьсан хэрэгт буруутай гэж үзжээ. Орон нутгийн казиногийн салбарт нэр хүндтэй тэрбээр уг хэргийг үгүйсгэсэн юм.
Португалийн колонид байсан Макао бол мөрийтэй тоглоом тоглохыг хуулиар зөвшөөрсөн цорын ганц Хятад хот улс юм. Прокурорууд мөн Чауг мөрийтэй тоглох газартаа өөрийн гэсэн хууль дүрэм тогтоож, мөнгө угаасан гэж буруутгажээ. Үүний үр дүнд засгийн газар 8.26 тэрбум хонконг долларын татварын орлогоо алдсан гэж үзэж байгаа ажээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (2)