Дэлхийн дээр амьдарч буй хамгийн өндөр настай иргэн гэгддэг Францын гэлэнмаа Люсил Рэндон өчигдөр 118 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Анх 1944 онд гэлэнмаагийн амьдралыг сонгосон түүний урт наслах гол нууц нь ажил хийж, бусдыг халамжлах явдал байсан гэжээ. Түүнийг нэрийг Андре гэдэг бөгөөд гэлэнмаагийн сахил хүртэхдээ авсан нэр нь Люсил Рэндон ажээ.
Рэндон 1904 оны хоёрдугаар сарын 11-нд төржээ. Саяхныг хүртэл Европын хамгийн өндөр настай хүн байсан тэрбээр өнгөрсөн жил Японы иргэн Кейн Танакаг 119 насандаа өөд болсны дараа албан ёсоор дэлхийн хамгийн өндөр настай хүн болсон юм. 2022 оны дөрөвдүгээр сард Гиннесийн амжилтын ном түүний статусыг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн ажээ.
Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн өндөр настай хүнээр Францын иргэн Жанна Луиза Кальманыг нэрлэдэг. Тэрээр одоогоос 26 жилийн өмнө буюу 1997 онд, 122 настайдаа бурхны оронд заларчээ. Мөн түүнээс өөр хүн 120 насыг зооглож байгаагүй гэнэ.
Ингэснээр дэлхийн хамгийн өндөр настай иргэнээр Испанийн иргэн Мариа Браняс Морера тодорч байна. Тэрбээр 115 нас 320 хоногтой юм.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (2)