Энэ сарын энэ сарын 11-нд зохион байгуулагдсан 80 дахь удаагийн "Алтан бөмбөрцөг" шагнал гардуулах ёслолын үеэр Колин Фаррелл, Мишель Пфайффер, Жэйми Ли Кертис тэргүүтэй жүжигчид коровирусийн халдвар авчээ.
Үүнээс шалтгаалан тэд Шүүмжлэгчдийн нэрэмжит шагнал гардуулах ёслол буюу “Critics Choice Awards”-д оролцож чадаагүй тухай эх сурвалжууд мэдээлэв. Халдвар авсан Жэйми Ли Кертисийн “Everything Everywhere All at Once” киноны багийнхан “Critics Choice Awards”-ын “Шилдэг кино” тэргүүтэй таван төрөлд тэргүүлсэн юм.
Сонирхуулахад, АНУ-д цар тахлын дэгдэлд нэмэгдэх хандлагатай байна. Тус улсад одоогоор коронавирусын халдвар авсан хүний тоо 101 саяд хүрсэн бөгөөд өнгөрсөн долоо хоногт л гэхэд 411 мянган хүнд уг халдвар бүртгэгджээ.
Л.Сайнаа