Шинэ он гарснаас эхлэн гурав дахь долоо хоногийн даваа гарагийг дэлхийн нийтээр "Blue Monday" буюу жилийн хамгийн гунигтай өдөр хэмээдэг. Энэ өдрийг дэлхийн зарим улсад тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай аж.
Их Британид төвтэй нэгэн их сургуулийн профессор жилийн хамгийн гунигтай өдрийг томьёолжээ. Тодруулбал, зул сарын баярын дараах сэтгэл гутрал буюу өнгөрсөн онд биелүүлж амжаагүй хүслийн жагсаалт, төлөөгүй төлбөрийн баримт, сарны тойрог замын тохироо бүрдсэн хүйтэн, харанхуй шөнө, ирэх онд биелүүлэх ёстой урт хүслийн жагсаалт, зорилгууд гээд маш олон зүйлсийн дарамт нь тархийг ачаалуулж, хүнийг сэтгэлээр унахад хүргэдэг ажээ.
Гэвч бүх зүйл үүн шиг биш ч байж болно. Учир нь энэ бүхэн нэг талаараа Их Британийн "Sky Travel" нисэхийн компанийн маркетингийн ажил байжээ. Тэд сэтгэл гутралд орсон хүмүүст дээрх гаргалгааг итгүүлж, аялал тэднийг тэрхүү нөхцөл байдлаас гаргана хэмээн зөвлөсөн байна.
Л. Сайнаа