2014 онд Италид тансаг хурим хийж, гэр бүл болсноо зарласан, шар мэдээний эзэн, алдарт хосууд болох Ким Кардашиан, Канье Уэст нар гэрлэлтээ цуцлуулаад хоёр сар өнгөрчээ.
Тэгвэл саяхан шар мэдээнийхний хараанд Канье Уэстийн сүйн бөгжтэй гар өртжээ. Салалтынхаа дараа сэтгэл гутралд ороод байсан Канье Уэст удалгүй архитектур Бианка Ценсоритой хуримласан нь ил болжээ. Тэд Юта дахь Уэстийн эдлэнд нууцаар гэрлэж, бөгж солилцсон ч хараахан гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй талаар TMZ сайт мэдээлжээ. Австрали гаралтай архитектур Бианка Ценсори 2020 оноос Канье Уэстийн компанид ажиллаж эхэлсэн ажээ.
Сонирхуулахад, салсныхаа дараа Ким Уэстээс сар бүр 200 мянган ам долларыг хүүхдийн тэтгэмжид авахаар болсон билээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (2)