71 дахь удаагийн “Miss Universe” тэмцээний ялагчаар Филиппин гаралтай АНУ-ын гоо бүсгүй, 28 настай R'Bonney Gabriel тодорчээ. Энэ удаагийн тэмцээнд дэлхийн өнцөг булан бүрээс үзэсгэлэнт 84 гоо бүсгүй оролцсон байна.
Тэрбээр 1994 оны гуравдугаар сарын 20-нд АНУ-ын Техас мужийн Хьюстон хотод Филиппин эцэг Ремигио Бонзон "Р. Бон" Габриэль, америк ээж Дана Уокер нарын гэр бүлд төржээ. Тэр гурван ахтай. Түүний аав Филиппинд төрсөн бөгөөд 25 настайдаа Вашингтон мужид цагаачилж ирсэн Манилагаас гаралтай. Ээж нь Техас мужийн Бомонт хотоос гаралтай . Габриэль Хойд Техасын их сургуулийг хувцас загварын чиглэлээр бакалаврын зэрэгтэй ажээ.
Габриэль 2022 онд Техасын Мисс болж, улмаар АНУ-ын Миссын титмийг зүүснээр дэлхийн гоо бүсгүй шалгаруулах "Miss Universe" тэмцээнд оролцсон байна. Дашрамд, өнгөрсөн удаагийн тэмцээний ялагчаар Энэтхэгийн гоо бүсгүй Харнааз Сандху шалгарч байв.
Л. Сайнаа