Холимог тулаан болон кикбоксын тамирчин асан Их Британи, АНУ-ын интернет од, Эндрю Тэйт өнгөрсөн оны 12 дугаар сарын 29-нд хүний наймаа, бэлгийн мөлжлөгийн хэргээр төрсөн ах Тристаны хамт Румын улсад баривчлагдсан тухай бид мэдээлсэн.
Тэгвэл уг хэргийн мөрдөн байцаалтыг өргөжүүлэх үүднээс тус улсын цагдаагийнхан өнгөрсөн амралтын өдрүүдэд Бухарест дахь байшингаас нь тансаг зэрэглэлийн автомашинуудын цуглуулгыг хураан авч , Карпатын нурууны доор шинээр засварласан вилла зэрэг долоон үл хөдлөх хөрөнгөд нэгжлэг хийсэн байна.
Тодруулбал, "Rolls-Royce", "BMW" болон "Mercedes-Benz" загварын тансаг, үнэтэй машинуудыг нь хураан авсан бол Эндрюгийн өмгөөлөгч хэвлэлийхэнд энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй гэж мэдэгджээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (2)