Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгах УИХ-ын хянан шалгах түр хорооноос зохион байгуулах нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол эхэллээ. Өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах хурлаар дараах 11 зээлдэгчдтэй холбоотой нотлох баримтыг шинжлэн судлах юм.
Энэ үеэр Хөгжлийн банкны зээлийн газрын захирал асан Ч.Мөнхбаяраас асуулт асууж, хариулт авлаа.
Асуулт: 2017 оны зээлийн гэрээнд зээл тавигдах нөхцөл шаардлагаа биелүүлээгүй байхад зээл олгосон байна. Энэ ямар учиртай вэ?
Хариулт: Тэрбээр "2013, 2014 онд хөгжлийн банкнаас зээл аваад, 2017 он гэхэд дуусгаагүй байсан. Тус төсөл олон улсад үнэтэй, томоохон хэмжээний төсөл байсан учир "Бэрэн групп"ын мөнгө үүнд хүрээгүй. Иймээс одоогийн байгаа хөрөнгө оруулалтаа дуусгая. Үүнийг дуусгахад эргэлтийн хөрөнгө шаардлагатай байна. Энэ эргэлтийн мөнгийг гаргаж өгөөч хэмээн хүсэлт тавьсан. Энэ хүсэлтийг хүлээн аваад судлах явцад шинээчийн яриад байгаа зүйлс гарч ирсэн. Үүнийг харицлагчтайгаа ч ярьсан. Нөхцөл тавьж үүнийг арилгуулсаны дараа зээл олгоорой хэмээн сануулсан. Үүний дара Хаанбанкнаас эргэлзээтэй зээлгүй гэсэн албан бичиг авчирсан. Энэ албан бичгийн дагуу шийдвэрүүдээ гаргасан" гэв.
Д.Батчулуун