BBC агентлагийн мэдээлснээр Непал гэдгээр нь бидний сайн мэдэх Балба улсад ойрын 30 жилд тохиогоогүй томоохон онгоцны ослоор 68 хүний амь эрсэдсэн эмгэнэлт явдал болжээ.
Тодруулбал, өнгөрөгч ням гарагийн өглөө Катмандугаас аялал жуулчлалын Покхара хот руу нисэж явсан онгоц осолдож, улмаар шатсан байна. Гар утасны бичлэгээс үзэхэд "Yeti Airlines"-ын онгоц нисэх онгоцны буудал руу ойртох үеэр жолоодлого алдагдаж, огцом эргэлт хийж байгааг харуулжээ. Ослын шалтгаан одоогоор тодорхойгүй байна. Одоогоор аврах ажиллагаанд орон нутгийн олон зуун цэрэг, онцгой байдлын ажилчид оролцож байгаа бөгөөд сураггүй алга болсон иргэдийг эрэн хайх ажиллагааг харанхуй болсны улмаас зогсоож, орон нутгийн цагаар даваа гарагийн өглөө эхлүүлэхээр болсон байна.
Өмнө нь тус улсад нисэх онгоцны буудлаас ердөө нэг километрийн зайд орших Сети голын хавцалд аврагчдын баг осолдож, ойролцоогоор 72 зорчигч нас барж, шархдаж байжээ.
Энэ удаагийн үйл явдалтай холбогдуулан Балбын ерөнхий сайд даваа гарагийг үндэсний гашуудлын өдөр болгон зарлаж, засгийн газар гамшгийн шалтгааныг судлах комисс байгуулсан байна.
Л.Сайнаа