Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард нээлтээ хийсэн даруйдаа үзэгчдээс хамгийн өндөр хандалт авсан цуврал бол “Wednesday”. Тэгвэл Netflix-ээс тус цувралын хоёрдугаар бүлгийг хийхээр болсноо зарлалаа.
“Wednesday" цуврал нь Аддамсын гэр бүл буюу Addam’s family киноны үргэлжлэл хэсэг гэдгийг уншигч та мэдэх биз ээ. Тиймдээ ч өвөрмөц, сонирхолтой, уран зөгнөлт мэт адал явдлуудаар үзэгчдийн сонирхлыг татаж Netflix-ийн түүхэн цаг үеийн хамгийн дээд амжилтыг тогтоосон.
Мөн киноны өвөрмөц хэсэг болох бүжиг нь Тикток сүлжээгээр трэнд болж киноны хандалтад илүү сайнаар нөлөөлсөн юм.
Тус киноны гол дүрийн жүжигчин Женна Ортега “Entertainment tonight” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа "хоёрдугаар бүлэгт илүү хүчтэйгээр эргэн ирнэ" гэсэн юм. Ингэснээр түүний шүтэн бишрэгчид Netflix-д талархсан сэтгэгдлүүд цахим орчинд хөвөрсөөр байна.
Б.Мичидмаа
Сэтгэгдэл (2)