2023 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр энгийн арилжаагаар 47 хувьцаат компанийн 313,569,919 төгрөгийн үнийн дүн бүхий 1,491,284 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 21 компанийн хувьцааны ханш өсөж, 19 компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Монголын хөрөнгийн бирж" ХК (MSE +15.00%), "Хүрд" XK (HRD +14.83%) болон "Хорин хоёрдугаар бааз" ХК (AHH +10.71%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монгол савхи" ХК (UYN -12.93%), "Адуун чулуун" ХК (ADL -11.57%) болон "Багануур" ХК (BAN -9.09%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 263,517 ширхэг нэгж эрхийг 235,035,176 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 2 ширхэг бондыг 192,000 төгрөгөөр арилжааллаа.
ТOP-20 индекс 0.13 хувиар өсөж, 36,963.01 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,813,400,863,167 төгрөг боллоо.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ