Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 466 дугаар тогтоолоор батлагдсан "Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам"-ын хүрээнд нүүрсний арилжаанд оролцогч талууд болох нүүрс худалдах болон худалдан авах сонирхол бүхий этгээдүүдийг оролцуулсан туршилтын дуудлага арилжааг өнөөдөр буюу 2023 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр зохион байгууллаа.
Энэхүү туршилтын дуудлага арилжаагаар, худалдах талаас 2 багц буюу нийт 12,800 тонн нүүрсийг тонн бүрийг 1,150 юаниар худалдах санал ирүүлсэн бөгөөд 1 удаагийн хэлцлээр 16,512,000 юанийн үнийн дүн бүхий 2 багц нүүрсийг тонн бүрийг 1,290 юаниар арилжлаа. Дуудлага арилжаагаар дуудах үнэ 1,150 юаниас 1,290 юаньд хүрч 12.2 хувиар өслөө.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Сэтгэгдэл (2)