Афганистаны Кабул дахь Гадаад хэргийн яамны гадаа амиа золиослогч бөмбөг дэлбэлж, их хэмжээний хохирол амслаа. Цагдаа нар хамгийн багадаа таван энгийн иргэн амиа алдсан гэж мэдээлсэн ч Талибаны өөр нэг албаны хүн амиа алдсан хүний тоо 20 хүрсэн гэжээ.
Халдлага орон нутгийн цагаар 16:00 цагийн орчимд болсон бөгөөд амиа золиослогч этгээд барилга дотор үйл ажиллагаагаа зохион байгуулахаар төлөвлөсөн боловч яамны байр луу нэвтэрч чадаагүй гэж Талибанчууд мэдэгдэв. Тэдний үзэж буйгаар "Исламын улс" бүлэглэлийн Афганистанд үлй ажиллагаагаа явуулдаг "Исис-К"-аас тус халдлагыг үйлдсэн аж.
Хотын эмнэлгүүд 40 орчим шархадсан иргэнийг хүлээсэн авсан бол амиа алдсан гэгдэх 20 гаран хүний дотор хэд хэдэн дипломат ажилчид байгаа гэнэ.
Л.Сайнаа