“1Q84” “Эрэг дээрх Кафка” (Kafka On The Shore), “Норвегийн ой” (Norwegian Wood) бүтээлүүдээр нь бидний сайн мэдэх Японы нэрт зохиолч Харүки Мүраками өнөөдөр 73 нас хүрч байна. Тэрбээр 1949 оны нэгдүгээр сарын 12-нд Япон улсын Кёото хотод төрсөн бөгөөд айлын ганц хүү гэгддэг.
Түүний утга зохиолын болон баримтат зохиолын бүтээлүүд нь Франц Кафкагийн шагнал, Франц О Коннорын богино өгүүллэгийн шагнал, Иерусалимын шагнал зэрэг олон улсын утга зохиоын шагналуудыг хүртсэн байдаг. Тэрбээр Японы уламжлалт бичлэгийн маягаас хазайж, ганцаардал, дотоод сэтгэлийн далд үнэнг өвөрмөцөөр дүрсэлдэг.
Түүний 1987 онд гаргасан "Норвегийн ой" ном нь Японд залуучуудын дунд алдаршиж, олон сая хувиар хэвлэгдсэн нь түүний нэрд гарах эхлэл болжээ. 1986 онд тэр Японоос гарч Европоор аялан, АНУ-д суурьшиж, Принстоны Их сургууль, Таффсын Их сургуульд багшаар ажиллажээ. Мүраками нь 2007 онд Лейжийн Их сургууль, 2008 онд Принстоны Их сургуулийн хүндэт докторын зэрэг хүртсэн. Түүний хэд хэдэн ном нь Японд болон гадаадад кино болж гарсан байна. Түүний номууд 50 гаруй гадаад хэл рүү орчуулагдсан бөгөөд Япондоо болон гадаад орнуудад бестселлер болсон юм.
Л.Сайнаа