Хүйтэн шүршүүрт орсноор бие махбодь сэргэж өглөө эрч хүчээр цэнэглэгддэг. Түүгээрч зогсохгүй гоо сайхны өндөр үр дүнг үзүүлдэг байна. Хүйтэн эсвэл хүйтэн бүлээн усаар богино хугацаанд шүршүүрт орох нь таны арьсанд гайхалтай нөлөө үзүүлдэг гоо сайхны хялбар арга юм.
1. Таны нүүрний арьс эрүүл өнгөлөг болно
Хүйтэн шүршүүрт орсноор таны цусны эргэлтийг сайжруулна. Таны нүүрийг гэрэлтсэн, өнгөлөг сайхан төрхтэй харагдахуулахад урт удаан хугацаа шаардлагагүй юм. Бага зэрэг хүйтэн эсвэл бүлээн усанд шүршүүрт ороход л хангалттай.
2. Таны арьс залуужина
Хүйтэн шүршүүрт орох дадалыг бий болгосноор таны арьс урт удаан хугацаанд залуу сайхан байдлаа хадгалах болно. Хүйтэн ус таны мэдрэлийн системийг идэвхжүүлж, бие махбодь стресстэй тэмцэх дааврыг ялгаруулдаг. Судалгаанаас харахад сэтгэлзүйн стресс нь арьсны хөгшрөлтөд шууд нөлөөлдөг бөгөөд биеийн олон системд сөргөөр нөлөөлдөг.
3. Энэ нь стресстэй холбоотой арьсны өвчнөөс урьдчилан сэргийлдэг
Хүйтэн шүршүүр нь тархинд асар их хэмжээний цахилгаан импульс илгээж, “аз жаргалын даавар” буюу эндорфин ялгаруулалтыг идэвхжүүлдэг. Энэхүү даавар ялгарах үед таны стрессийн түвшин буурч, батга, хайрст үлд, дерматит зэрэг арьсны олон асуудалд өртөх нь бага байдаг.
4. Арьсны нүх сүвийг чангална
Халуун ус нь таны арьсны тосыг арилгаж болох боловч хүйтэн ус нь таны нүхийг түр зуур багасгах болно. Энэ нь нүүрний эрч хүчийг өгч, арьсны өнгөний тод байдлыг нэмэгдүүлдэг. Хүйтэн ус нь нүүрний хаван улайлтыг багасгадаг.
5. Арьсны эмгэг үүсэх таагүй мэдрэмжийг арилгадаг
Халуун шүршүүр нь арьсыг үрэвсүүлж улайх, загатнах, улмаар хальслахад хүргэдэг бол хүйтэн ус яг эсрэгээрээ байдаг. Арьс загатнах өвчтэй хүмүүст хүйтэн устай шүршүүр нь маажих мэдрэмжийг даван туулахад туслах болно. Хүйтэн шүршүүрт орж арьсыг хөргөх нь хайрст үлдээс үүдэлтэй хүчтэй загатнаа багасгахад тусалдаг гэсэн судалгаа гарсан байна.
Сэтгэгдэл (1)