Оросын "Трактор" багийн тоглогч, Ираны "Рах Ахан" клубийн тоглогч асан, Ираны хөлбөмбөгчин улс төрийн эсрэг үйл ажиллагаа явуулж, олон нийтийн эсэргүүцлийн жагсаалд оролцсон хэргээр цаазаар авах ял сонсоод байсан билээ. Тэгвэл шүүхийн шийдвэрээр түүний ялыг хөнгөлж, нийт 26 жилийн ял эдлэхээр болжээ.
Mundo Deportivo сонинд мэдээлснээр , 26 настай хөлбөмбөгчинг 2022 оны арваннэгдүгээр сард цагдаагийн хурандаа Эсмаил Черага болон Басиж нарыг хөнөөсөн хэрэгт сэжиглэн баривчилсан байдаг. Хожим нь Амир Наср-Азаданиг "Бурханы эсрэг дайн сурталчилсан" хэргээр цаазаар авах ял авсан гэсэн мэдээлэл гарсан. Өөр 27 Иран иргэн ийм шийтгэл хүлээсэн байна.
Тэгвэл энэ бүхний эцэст хөлбөмбөгчийг гурван хууль сахиулагчийн амь насыг хөнөөсөн хэрэгт оролцсон гэх үндэслэлээр 16 жил, гэмт бүлэглэлд оролцсон гэх үндэслэлээр 5 жил, жагсаал цуглаанд оролцсон гэх үндэслэлээр 3 жил, нийгэмд халдлага үйлдэхэд хүргэсэн хэргээр дахин 2 жилийн хорих ял оноожээ. Гэвч орон нутгийн хуулийн дагуу үндсэн 16 жилийн ялд бусад жижиг ялыг хамаатуулж болох тул тэрбээр зөвхөн 16 жил хоригдоод суллагдах боломжтой ажээ.
Л.Сайнаа