АНУ-ын Флорида мужийн оршин суугч 89 настай эмэгтэй магистрын зэрэг хамгаалсан хачирхалтай үйл явдал болжээ. Түүнийг Жоан Донован гэдэг бөгөөд Өмнөд Нью Хэмпширийн Их Сургуульд зохиолчийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан байна.
Жоан Донован "Би ахлах сургуулиа 16 настайдаа төгсөж байлаа. Түүний дараагаар гэр бүлд минь хангалттай мөнгө байхгүй байсан учир коллежид орж чадаагүй" гэжээ.
Тэрбээр гэр зохиож, үр хүүхдүүдээ өсгөсөөр өөрийгөө хөсөр хаясан гэнэ. Улмаар 84 насандаа их сургуульд элсэн суралцаж, бакалаврын зэрэг хамгаалжээ. Үүний дараа тэрбээр мөрөөдлөө биелүүлэхийн тулд магестрын зэрэг хамгаалсан нь энэ юм.
Л.Сайнаа