Өнгөрсөн оны аравдугаар сард Бразилын ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болж, Лула нэрээр алдаршсан, Бразилын улс төрч, үйлдвэрчний эвлэлийн зүтгэлтэн, Луйз Инасио Лула да Силва энэ оны эхнээс төрийн эрхийг авсан юм.
Энэ үйл явдлыг эсэргүүцсэн, хуучин ерөнхийлөгч Жайр Болсонариг дэмжигчид нийслэл Бразилиа хотын төв байх төрийн гурван том барилгыг бүслэн авч, улмаар шүүх танхим, ерөнхийлөгчийн ордонд халдсан нь ням гарагийн дуулиан болоод байв.
Жагсаал Бразилын томоохон хотуудад хүч нэмж, нийслэл Бразилиа хотын төвд л гэхэд найман км урт үргэлжлэх өргөн цуваа үүссэн. Тэгвэл энэ оны эхний өдөр Бразилын ерөнхийлөгчийн ажлыг авсан Луйз Инасио Лула да Силва цэрэг, цагдаагийнхныг хөдөлгөж, жагсаалын эрчийг дарахыг оролдсон боловч тэмцэгчдийн өмнө мөхөсдөж байгаа тухай BBC ангентлаг мэдээлэв.
Жагсагчид Бразилын төрийн гурван томоохон обьектод халдаж, эвдэж сүйтгэсээр байна. Үүнд ерөнхийлөгчийн ордон багтана.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)