Аялал нь хүнийг өдөр тутмын ажил, ачааллаас түр холдуулаад зогсохгүй шинэ санаа, боломжийг өгч байдаг. Боломжтой бол жилдээ хэд хэдэн удаа өөр өөр тийшээ аялалд явж байх нь таны амьдралыг илүү сонирхолтой болгоно. Ийнхүү уншигч та бүхэнд National Geographic-ийн нэрлэсэн 2023 онд гэр бүлээрээ аялахад хамгийн тохиромжтой газруудыг танилцуулж байна.
Тринидад ба Тобаго
Хүүхдэд ээлтэй гэхээр л аялал заавал уйтгартай болох шаардлагагүй. Тринидад ба Тобаго улсад морин аялал, далайн гүнд шумбах, сёрфинг хийх зэрэг адреналинд бялхуулам зүйлс туршиж үзэх боломжтойн сацуу гэр бүлийн хэрэгцээг тань бүрэн хангах сууц, хүүхдэд ээлтэй, гэмт хэргийн гаралтгүй, халдварт өвчингүй, цэвэр аюулгүй орчин таныг угтан авах болно.
Crosstown Trail Сан-Франциско, Калифорни, АНУ
Crosstown Trail бол Сан-Франциско хотын нэг захаас нөгөө зах хүрэх чиглэлтэй 27 километр гаран үргэлжлэх зам юм. Гэр бүлээрээ Сан-Франциско хоттой танилцах нэг өдрийн богино аялал хийгээрэй.
Колумби
Карибын тэнгисийн эрэг, Амазоны ширэнгэн ой, өндөр уулс сүндэрлэн байдаг Богота хот бол Колумби улсын бахархал билээ. Тэгвэл National Geographic-аас 2023 онд гэр бүлээрээ Колумби улс дахь шувуу ажиглах аялалд хамрагдахыг санал болгожээ.
Манчестер, Англи
Английн Манчестерээс төрсөн хөлбөмбөгийн домогт багуудын тоглодог байсан талбайгаар өөрийн биеэр зочилж, мөн Manchester, The Lowry зэрэг арт галерейгаар орон дэлхийн шилмэл ховор бүтээлүүдтэй танилцаарай.
Швейцар
Аюулгүй байдал, хүүхдэд ээлтэй орчинтойгоос гадна Швейцар улс нь шоколадны үйлдвэрлэлээрээ дэлхийд нэр хүндтэй билээ. Амттанаар баялаг чихэрлэг амралт хүүхдийн тань хамгийн сайхан дурсамжийн нэг болно гэдэг итгэлтэй байна.
Эх сурвалж: Nationalgeographic.com, Buro247.mn