Дэлхийн хөлбөмбөгийн ертөнцөд домог болон алдаршсан, ДАШТ-д гурван удаа түрүүлсэн цор ганц тоглогч, Бразилын алдарт тамирчин Пеле буюу Эдсон Арантис до Насиментог төрөлх Сантус хотод, хамгийн өндөрлөгт байх оршуулгын газарт хөдөөлүүлжээ. Оршуулгын ёслолд түүний гэр бүл, төрөл садан, найз нөхдийн хүрээнд цомхон бүрэлдэхүүн цуглажээ.
Оршуулах ёслолоос нэг хоногийн өмнө цогцсыг түүний анх тоглож байсан Сантос багийн “Вила Бельмира” цэнгэлдэхэд байрлуулж, ойролцоогоор 150 мянга гаруй шүтэн бишрэгчид нь цуглан салах ёс гүйцэтгэжээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)