Аялал нь хүнийг өдөр тутмын ажил, ачааллаас түр холдуулаад зогсохгүй шинэ санаа, боломжийг өгч байдаг. Боломжтой бол жилдээ хэд хэдэн удаа өөр өөр тийшээ аялалд явж байх нь таны амьдралыг илүү сонирхолтой болгоно. Ийнхүү уншигч та бүхэнд National Geographic-ийн нэрлэсэн аялахад хамгийн тохиромжтой газруудыг танилцуулж байна.
Умард Шотландын уулархаг нутаг
Scottish Highlands буюу Умард Шотланддаа газар нутгийн хэмжээгээрээ хамгийн томд ордог энэхүү бүс нутагт сувдан цагаан эргүүд, Британийн арлуудын хамгийн өндөрлөг цэг болох Бен Невис уул байрладаг. Тус нутаг нь ууланд авирагчдаас эхлэн завиар аялж, сёрфинг хийж, загасчлах дуртай хүмүүсийн хувьд диваажин л гэсэн үг.
Ботсвана
Ботсвана бол зэрлэг амьтдын өлгий нутаг билээ. Тус улс руу аялснаар нутгийн удирдлагаас санаачлан явуулдаг биологийн төрөл зүйлийг хадгалан үлдэх, ховордсон ан амьтдыг өсгөн үржүүлэх төслүүдтэй танилцахын зэрэгцээ тэднээс суралцах боломжтой байна.
Словени
Словени улсад мөнх цаст уулс, тунгалаг гол мөрнөөс эхлэн олон зууны түүхтэй архитектур, гар аргаар бэлтгэсэн уламжлалт хоолны соёл таныг угтан авах болно. Мөн тэнд эко аялал жуулчлал өндөр хөгжсөн байдаг нь зорин очих үндсэн шалтгаан мөн билээ.
Big Bend байгалийн цогцолборт газар, Техас, АНУ
Техас мужид байрлах Big Bend байгалийн цогцолборт газар нь Чисосын нурууг бүхэлд нь, Чиуауагийн цөлийн дийлэнх хэсгийг бүрхэн Мексик улстай хиллэдэг. Энэхүү үндэсний парк нь элсэн цөл, уул хавцал гэхчлэн байгалийн гайхамшгуудыг нэг дор цогцлоодог юм.
Азорес, Португал
Адал явдлаар дүүрэн, байгальд ойр бөгөөд эко амралтыг Португал улсын Азорес олтригт мэдрэх боломжтой. Азоресын газар нутгийн зөвхөн 5%-ийг бүтээн байгуулалтад ашигладаг бол үлдсэн хэсгүүд нь бүгд тусгай хамгаалалтад байдаг. Таныг далайн гүнд шумбах, явган аялал хийх, ууланд авирах, хавцлаар аялах, халим үзэх, газрын гүний дулааны эрчим хүчтэй танилцах зэрэг сонирхолтой хөтөлбөр хүлээж байна.
Эх сурвалж: Nationalgeographic.com, Buro247.mn