Английн парламент одоогоор 650 гишүүнтэй, харин парламентын танхим нь 427 суудалтай ажээ. Өөрөөр хэлбэл танхимын хүрэлцээнээс 123 гишүүнээр давсан үзүүлэлт ажээ. Английн парламент 13-14 дүгээр зуунаас улбаатай бөгөөд 1800-гаад оноос 100 гаруй гишүүнтэйгээр бүрэлдэхүүнээ баталжээ.
Түүхэнд 1834 онд шатсан боловч сэргээхдээ яг өмнөх хэмжээгээр нь үлдээсэн байна. Харин дэлхийн хоёрдугаар дайны үед бөмбөгдүүлсэн ч сэргээхдээ хэмжээг нь мөн л томруулаагүй гэдэг. Уг танхим ийм жижиг байгаагийн гол шалтгаан нь мэтгэлцэх, маргалдахад жижиг илүү тохиромжтой гэж тухайн үеийн эрх баригчид үзжээ.
Английн парламентын танхим буюу Вестминстерийн ордон нь Их Британийн парламентын хоёр танхим болох Нийтийн танхим болон Лордуудын танхимын уулзалтын цэгт оршдог. Албан бусаар парламентын ордон гэгддэг энэхүү ордон нь Английн Лондон хотын төв хэсэгт орших Вестминстер хотын Темза голын хойд эрэгт байрладаг бөгөөд 1000 орчим жилийн түүхтэй.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (2)