Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийн хэлснээр, Орос улс Украины баатруудын эр зоргийг мохоохын тулд нисгэгчгүй онгоцоор дайрахаар төлөвлөж байна. Москвагаас Иранд үйлдвэрлэсэн "Шахед" хэмээх нисгэгчгүй онгоц ашиглан гэнэтийн довтолгоо хийнэ гэсэн тагнуулын мэдээлэл хүлээн авсан" гэжээ.
Энэ нь Украин Донбасс мужид Оросын олон зуун цэргүүдийн аминд хүрсэн хүнд цохилтын дараах гэнэтийн шийдвэр хэмээн үзэж байна. Уг цохилтын үеэр тулааны талбарт мэдэгдэж буйгаар Орос улсын 63 цэрэг амиа алдсан тухай BBC агентлаг мэдээлэв.
Мөн Зеленский хэлсэн үгэндээ "ОХУ бидний зүг нисгэгчгүй онгоц ихээр илгээж, удаан үргэлжилсэн хүнд цохилт өгнө. Тиймээс хүн болгонд үүнд бэлтгэлтэй байх ёстой" хэмээжээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (2)