Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гурван удаа аваргалсан цорын ганц хөлбөмбөгчин, дэлхий дахинаа Пеле нэрээрээ алдаршсан Бразилын домогт тамирчин Эдсон Арантес до Насименто өчигдөр /2022.12.29/ хорт хавдрын улмаас 82 насандаа нарт хорвоог орхиж, шүтэн бишрэгчдийнхээ зүрхэнд гуниг үлдээгээд байна.
Тэгвэл энэ үйл явдалтай холбогдуулан Бразил улсад гурав хоногийн гашуудал зарлажээ. Пеле нь дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гурван удаа, клубүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хоёр удаа, Сан Пауло мужийн аварга шалгаруулах тэмцээнд есөн удаа түрүүлсэн. Мөн замналынхаа туршид нийт 1283 гоол оруулсны 77 нь Бразилын шигшээ багийн төлөө тоглолтод байв. Тэрбээр шигшээ багийнхаа төлөө 1957-1971 онуудад 92 тоглолтод оролцсон ажээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)