Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын ойролцоох хурдны замд өнгөрсөн пүрэв гарагт гал гарсны улмаас таван хүн амиа алдаж, 37 хүн шархадсан бөгөөд Ёнхап агентлагийн мэдээлснээр, Сөүлээс өмнө зүгт орших Гвачон дахь хурдны хонгил замд энэхүү осол гарчээ.
KBS-ийн мэдээлснээр, Сөүл хотын ойролцоох хурдны зам дээр орон нутгийн цагаар 13:49 минутын үед ачааны машинаас гал гарсан байна. Ингэснээр, Инчон хотыг Соннам хоттой холбосон Кёнины хоёрдугаар хурдны замын Гвачон дахь хонгил руу гал тархсан байна. Өмнөд Солонгосын хэвлэлүүдийн хамгийн сүүлд мэдээлснээр, одоогийн байдлаар 5 хүний амь эрсдэн, 30 гаруй хүн шархадсан байна. Аврах ажиллагааны үр дүнгээс хамаарч амь үрэгдэгсдийн тоо цаашид нэмэгдэж магадгүй гэж эрх баригчид мэдэгджээ.