Холимог тулаан болон кикбоксын тамирчин асан, интернетийн од Эндрю Тэйт хүний наймаа, хүчингийн хэргээр төрсөн ах Тристантайгаа хамт Румын улсад саатуулагдсан тухай BBC агентлагаас мэдээллээ.
Тэрбээр 2016 онд Британийн телевизийн "Big Brother" шоуны үеэр эмэгтэй хүн рүү дайрч байгааг харуулсан бичлэгээс болж хасагдсанаар олны анхаарлын төвд очсон гэж хэлж болно.
"Тристан, Эндрю нарын дөрвөн сэжигтэн эмэгтэйчүүдийг тусгай цахим хуудсуудаар үнэ төлбөртэйгээр харуулах зорилгоор порнографын контент бүтээж, бэлгийн мөлжлөг зохион байгуулсан" гэж прокурор мэдэгджээ.
Тэрбээр 2012 оны 12 дугаар сард "Enfusion" аварга шалгаруулах тэмцээнд Фрэнси Грейшд ялагдсан. Ялагдал хүлээхээсээ өмнө тэр 18 тулаан хийж бүгдэд нь нокаутаар ялж, дэлхийн хагас хүнд жингийн хоёр дахь шилдэг кикбоксчиноор шалгарсан юм.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)